ДЭЛХИЙ

Европд “Covid-19”- ийн хоёр дахь давлагаа дэгдсэн үү

Европд шинэ төрлийн коронавируст халдварын хоёрдахь том давалгаа үүсэх магадлал өндөр болоод буй тухай CNN агентлаг мэдээлжээ.

Европийн холбооны улсууд болон Англи улсад “Covid-19”-ийн шинэ тохиолдол энэ долоо хоногийн байдлаар 45 мянгад хүрчээ. Тодруулбал, Испанид нэг өдөрт 12813, Францад 13215, Чехэд 3130,  Италид 1907, Польшид 1002 шинэ тохиолдол бүртгэсэн .Одоогийн байдлаар Европд 4,4 сая тохиолдол илэрч 217 мянга 278 хүн амь насаа алдсан байна.

“Covid-19”-ийн шинэ тохиолдлуудын тоо нэмэгдэх болсон нь амралт зугаалгын улирал дуусан, ажилчид хөдөө орон нутгаас буцаж хот руу ирэх, сурагч оюутнуудын хичээлийн шинэ жил эхлэх зэрэгтэй давхцаж буй онцлогтой.

ДЭМБ-аас халдварын шинэ тохиолдлууд ихсэх болсон нэг шалтгаан нь хүмүүс тайвширч, сонор сэрэмжээ багасган, хайхрамжгүй хандлага гаргах болсонтой холбоотой гэж үзэж байгаа аж. ДЭМБ-ын Европ дахь салбарын захирлын хэлснээр “Өндөр настнуудын дунд шинэ тохиолдол илрэх нь ихэссэн ч шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнхийг 25-аас 49 насныхан эзэлж байна” гэжээ. Энэ байдлаараа нөхцөл байдал үргэлжилбэл Европд хоёрдахь давалгаа үүсэх нь зайлшгүй болоод буй гэж мэргэжлийн хүмүүс үзжээ.

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-21 09:49

Европынхон маск зүүдэггүй, зүү гэвэл эсэргүүцээд жагса�##� цуглаан хийгээд байдаг. Одоо яая гэхэв, тах�##�тайгаа зэрэгцээд амьдрахаас

Холбоотой мэдээ

Back to top button