ДЭЛХИЙ

Рочестерийн буудалцаанд хоёр хүн амиа алдаж, 14 хүн бэртжээ

Рочестер хот 200 мянга гаруй оршин суугчтай бөгөөд Нью-Иорк хотоос баруун хойд зүгт 531 км зайд оршдог. Уг хотын цагдаа нар Африк-Америк гаралтай Даниел Прүд гэгчийн толгойд уут угласан бичлэг цахим орчинд тарсны дараа иргэд нь эсэргүүцэл, тэмцэл хийхэд бэлэн болоод байв.

Цагдаагийн ажилтанд хүзүүн дээрээ өвдөглүүлэн амь насаа алдсан Жорж Флойдын хэргээс хойш америкчууд ийм төрлийн үйл явдалд эмзэг хандах болсон.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт /2020.09.19/ Рочестер хотод болж байсан үдэшлэгт буудалцаан гарч, 14 хүн бэртэж, хоёр хүн амь насаа алдсан байна. Хотын цагдаагийн газар хэргийн талаар мэдээлэл өгч чадах гэрч, эх сурвалжуудыг хайж буй юм байна. Цагдаа нар хэргийн газар дээр ирэхэд 100 гаруй хүн байсан ба буудалцаан бүлэглэн үйлдэгдсэн эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Бэртсэн хүмүүс хоёр өөр эмнэлэгт хүргэгдсэн ба тэд ямар нэгэн амь насанд аюул учруулахуйц бэртэл аваагүй аж.

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: FOX

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button