НИЙГЭМ

Ховд Дорнод аймгуудад өчигдөр газар хөдлөлт болжээ

Өчигдөр Дорнод  болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,  

Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:37 цагт ООГХ-ээс хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Ариунтуяагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

Мөн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар / өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:42 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Баатарсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Олон тоо
Олон тоо
2020-09-21 11:04

Нэрийг нь дурдаж буй тохиолдолд аймгуудад биш аймагт гэж бичих дүрэмтэй.

Зочин
Зочин
2020-09-21 11:04

Админ гэдгээ авч хаяж хэн бичиж байгаа нь тодорхой болгох !

Засардаггүй газраас залхана !
Засардаггүй газраас залхана !
2020-09-21 11:05

Иймэрхүү хүмүүсийн хэлээд буй �##�дааг засахгүй бол мөд мэдээ.мн шиг уншигчгүй болно !

Холбоотой мэдээ

Back to top button