ДЭЛХИЙ

“TikTok” үйлчилгээг “Oracle” худалдан авснаар АНУ-д ашиглахыг зөвшөөрөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ  “TikTok” болон  “Wechat” үйлчилгээг хориглож буйгаа зарласан. Ингэхдээ TikTok аппликэйшнийг “ByteDance”компанийг 48 цагийн дотор АНУ-ын аль нэг компанид “TikTok” болон  “Wechat” үйлчилгээг зарж чадахгүй бол тус үйлчилгээнүүдийг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл “ByteDance” компани АНУ-ын “Oracle” болон “Wal-Mart” компаниудтай гэрээ байгуулж, салбар бизнесээ заржээ.

Удалгүй Д.Трамп энэхүү гэрээг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн байна.  Д.Трампын баталсан гэрээний дагуу “ByteDance” компани нь TikTok-ийн дийлэнх хувийг эзэмшсэн хэвээр байх аж. Харин “Oracle”  болон “Wal-Mart” компани 20 хувийг эзэмшинэ хэмээн мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button