ДЭЛХИЙ

Хойд Солонгосын асуудлаар Трамп Мүн Жэ Ин нар утсаар ярина

Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун болон Доналд Трамп удахгүй дахин уулзахаар төлөвлөөд байгаа билээ.

Уг уулзалттай холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Дональд Трамптай утсаар ярих төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Өмнөд Солонгос өнөөдрийг хүртэл АНУ болон Хойд Солонгос хоёрын хооронд зуучлах үүрэгтэйгээр оролцож байна. Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг АНУ шаардаж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Вашингтон-Пхеньян хоёрын хоёр дахь уулзалт илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаагаа онцолсон.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын тэргүүнүүд гурван удаа уулзсан бөгөөд Мүн Жэ Ин цөмийн хөтөлбөрөөс татгалзах талаар Ким болон Трамп нарыг зуучлах энхийг сахиулагч байдлаар уулзаж байсан билээ. Вашингтон болон Пхеньяны удирдагчид 70 жилийн үл итгэлцэлээ төгсгөл болгож урьд өмнө нь байгаагүй дипломат хүчин чармайлт гаргаж байгааг хүндэтгэж Мүн Жэ Ин талархал илэрхийлжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button