ДЭЛХИЙ

Гангнам дүүргийн шөнийн цэнгээний газрууд хар тамхины уурхай болсон уу

Сөүл хотын Гангнам дүүрэгт байрладаг шөнийн цэнгээний газруудад хар тамхи наймаалсан хэргээр цагдаагийн хяналт шалгалт явагдаад эхэлжээ.

Энэхүү хяналт шалгалт нь алдартай шөнийн клубт хар тамхи хэрэглэж бэлгийн хүчирхийл үйлдэгддэг гэх дуулианаас үүдэлтэй юм. Гангнам дүүрэгт байрлах “Burning Sun” шөнийн цэнгээний газрын Хятад ажилтан эмэгтэй тусгай үйлчлүүлэгч нартаа хууль бусаар мансууруулах эм зарж, хангадаг байсан хэмээн шалгагдаж байна. Мөн тус шөнийн цэнгээний газрын өөр нэг ажилтныг мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэсэн шалтгаанаар прокурорууд баривчлах шийдвэр гаргажээ. Уг шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан Хятад эмэгтэй өөр нэг ажилтанд хүчирхийлүүлсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд уг клубт хийгдсэн секс бичлэг дэлгэгдсэний дараа цагдаа нар хяналт шалгалтаа эрчимжүүлсэн байна. Мөн тус клубын ТУЗ-ийн дарга нь Солонгосын алдарт “BIGBANG” хамтлагийн гишүүн Сюн Ри бөгөөд тус клубыг байнга сурталчилдаг байсан ч клубын үйл ажиллагаанд шууд оролцдоггүй байсан хэмээн мэдэгдэж, ТУЗ-ийн даргын суудлаасаа татгалзжээ. Зөвхөн “Burning Sun” клубээр зогсохгүй Гангнамд байрлах бусад шөнийн цэнгээний газруудад ч мөн мансууруулах бодисны наймаатай холбоотой асуудлыг судлаж байгаа талаар тус дүүргийн цагдаагийн газраас мэдээлжээ

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button