НИЙГЭМ

С.Энхтөр: А, Б бүсрүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийж байна.

НИЙСЛЭЛД 15 МЯНГА ГАРУЙ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫГ БИЙ БОЛГОНО

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр: "Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна.

Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна.  Хэт их ачааллаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой тэр бүгдийг хийж байсан.  Зургаа, долоо, наймдугаар сарын бага түгжрэлтэй цагаа хасахад иргэдийн 70 хувийн бүтээх ёстой ажлынхаа гуравны нэгийг замын түгжрэлд зарцуулж байна.

Бид хотын төвлөрөлийг сааруулах богино, дунд, урт хугацааны ажил төлөвлөж, хийж байна.  Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, метротой болох нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан.

А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.

Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.

С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

ЖОЛООЧ, ИРГЭДЭЭС САНАЛ АСУУХАД 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ДЭМЖСЭН

Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй.

Бүсчлэлийг зургаар харуулбал,

Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  • Татвараа төлсөн
  • Торгуульгүй
  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Мөн бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Жолооч, иргэдээс санал асуухад 70 орчим хувь нь дэмжсэн. Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг тодруулахад, торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна.  Бүх машин ижил түвшнийх байна. Зогсоол дээр бүгд зохих төлбөрөө л төлнө. Жирийн иргэн, дарга гэж ялгахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой автомашин, шуурхай албаны машин бүсчлэлийн хязгаарт үл хамаарна” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-07-23 16:57

Сайхан санаа биш бна.гүүрэн гарц давхар зам барих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2019-07-23 17:00

Цагдаа нар бүх машиныг зогсоож ш�##�гах уу.улам бөглөө үүснэ дээ

StevSlarie
StevSlarie
2019-10-08 01:50

Zithromax Online Uk Isotretinoin With Free Shipping Visa [url=http://leviprix.com]cost of levitra at savon pharmacy[/url] Online Pharmacies No Prescription

the effects of cialis on women
the effects of cialis on women
2020-01-03 19:08

Hello, tender thanks you in regard to tidings! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-10 04:27

Hello, blame you looking for word! what is viagra http://viapwronline.com I repost in Facebook.
side effects of viagra

Peterseaph
Peterseaph
2020-01-13 18:45

Hello, jolly-boat thanks you http://cialisxtl.com in spite of phrase! how much does cialis cost
viagra samples

WayneTaw
WayneTaw
2020-01-17 10:50

Cialis cost of cialis safe alternatives to viagra and cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-24 02:28

Cialis is generic cialis safe show cialis working

WayneTaw
WayneTaw
2020-01-28 22:14

Cialis 30 mg cialis what happens fastest delivery of cialis buying online

RobertBet
RobertBet
2020-02-01 12:03

levitra sale philippines can you split cialis pills in half viagra prescription online

RobertBet
RobertBet
2020-02-04 11:36

cheap viagra next day buy cialis no prescription canada cheap viagra super force

RobertBet
RobertBet
2020-02-07 19:25

cialis canada cheap buy cialis in costa rica buy viagra gold coast

RobertBet
RobertBet
2020-02-10 20:20

buy cialis amsterdam cialis sale australia how to order levitra

Холбоотой мэдээ

Back to top button