ДЭЛХИЙ

Хүүхдүүдтэй тоглуулахын тулд эрслэнгийн хумсыг нь тайрчээ

Газа хотод үйл ажиллагаа явуулдаг амьтны хүрээлэнгийн талаар нэгэн бичлэг олон нийтэд цацагдсан нь олны дургүйцлийг ихэд хүргэн, шүүмжлүүлж байна. Уг бичлэг дээр амьтны эмч “Фалестин” нэртэй эрслэнгийн хумсыг төмөр тасдагчаар тайрч буй дүрс гардаг юм. Яагаад ингэх болсон талаар тус хүрээлэнгийн ажилчид “Хүүхдүүд болон үйлчүүлэгчидтэй тоглуулахын тулд эрслэнгийн хумсыг нь тайрсан” гэжээ.

Харин үүнд амьтны эрхийн төлөө тэмцэгч “Four Paws” байгууллага “Эрслэнгийн хумсыг тайрах нь үнэхээр зохисгүй үйлдэл. Хумсыг нь эмнэлэгт аваагүй учраас халдвар авах магадлал өндөр” гэж буруушаажээ.

Газад үйл ажиллагаа явуулдаг уг амьтны хүрээлэн нь амьтдад зүй зохисгүйгээр ханддаг гэх яриа олон нийтийн дунд үргэлж гардаг. Эл бичлэг цацагдсаны дараа арслангийн дөрвөн зулзага өсгөж үхжээ. Улмаар тус хүрээлэнгийн амьтдыг Йордан руу нүүлгэжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-23 12:03

тэнэг юмбэ

Холбоотой мэдээ

Back to top button