ДЭЛХИЙ

Иран Солейманигийн өшөөг авна гэж сүрдүүлэв

АНУ өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр Багдадын нисэх буудал дээр Ираны цэргийн хүчний генерал Кассем Солейманиг дрон ашиглан хөнөөсөн билээ. АНУ-ын зэвсэгт хүчин Солейманиг хэд хэдэн том террорист халдлага зохион байгуулсан гэж үзэн уг дронт ажиллагааг үйлдсэн юм. Үүний эсрэг Иран АНУ-ын Ирак дахь бааз руу пуужин харвасан билээ.

АНУ-аас Өмнөд Африкд суугч элчин сайд Лана Марксыг хөнөөхөөр Иран улс төлөвлөж байсныг мэдсэний дараа Ерөнхийлөгч Трамп генерал Солейманигийн өш хонзонг авах гэсэн ямар нэгэн оролдлогын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ “Иран бидний эсрэг ямар нэгэн дайралт хийх юм бол тэр оролдлогын эсрэг бид мянга дахин хүчтэй цохилт өгөх болно” гэж мэдэгджээ.

Гэхдээ Ираны хошууч генерал Хоссейн Салами Иран улс элчин сайд Лана Марксыг хөнөөхөөр төлөвлөж байгаа гэсэн мэдээг үгүйсгэсэн ч өшөө авна гэдгээ маш тодорхой илэрхийлсэн юм. Тухайлвал тэрээр өнгөрсөн бямба гарагт (2020.09.19) “Бид танай элчин сайдыг хөнөөж Солейманигийн өшөөг авна гэж бодож байвал эндүүрэл. Бид түүний үхэлд оролцсон хүн болгоныг хөнөөх болно” гэжээ.

                                                                                                    Б.БУЯНДОРЖ

                                                                                Эх сурвалж : Foxnews

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button