ДЭЛХИЙ

Францад “Covid-19”-ийн тохиолдол 500 мянгыг давлаа

Бид өмнө нь Европд “КОВИД-19”-ийн хоёр дахь давалгаа дэгдэж магадгүй нөхцөл байдал үүсээд буй талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн (2020.09.25) байдлаар Франц улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар 500 мянгыг даваад байна.

Өдөрт бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлууд урьд өмнөхөөсөө эрс ихэссэн. Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор Францад шинээр 150 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн юм. Энэ нь өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы үеэр бүртгэгдсэн шинэ тохиолдлуудаас илүү үзүүлэлт.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Марсель хотод жагсаал цуглаан болж, ерөнхийлөгч Эммануэл Макроныг хөл хорионы дэглэмийг цуцалж үйлчилгээний газруудыг нээхийг шаарджээ. Марсель нь халдварын хоёр дахь давлагаа ид өрнөж буй газар юм.

Баасан гарагийн тоо баримтаар Францад “КОВИД-19” вирусээс болж нас барсан хүний тоо 31661-д хүрээд байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button