ДЭЛХИЙ

Энэтхэг, Хятадын талууд хилийн зурвасын асуудлаар тохиролцов

Энэтхэг, Хятадын хилийн зурвас дээрх нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Уг зөрчилдөөнөөс болж Энэтхэгийн 20 цэрэг амь насаа алдсаны дараа л хоёр талын зэвсэгт хүчний ахлахууд хэлэлцээр хийхэд хүрсэн. Гэвч есдүгээр сарын эхэнд хоёр тал бие биенээ хууль бусаар хил давсан хэрэгт буруутгаж дахин зөрчил маргалдаан үүсгэсэн юм.

Үүнээс долоон хоногийн дараа бас л зэвсэгт мөргөлдөөн гарч, аль аль нь гал нээсэн хэрэгт эсрэг талаа буруутгасан билээ. Энэтхэг-Хятадын хил нь 3379 км үргэлжилдэг бөгөөд уг зөрчил “Пангог Цо” гэх нуурын ойр хавьд өрнөсөн юм.

Тэгвэл БНХАУ болон БНЭУ-ын талууд өнгөрсөн даваа гарагт /2020.09.21/ хэлэлцээр хийж, зөрчлийн бүс рүү цэргүүд нэмж илгээхгүй гэж тохиролцсон байна. Ийн үл ойлголцол үүсгэж, асуудлыг дордуулахгүйн тулд хамтарч ажиллахаа мэдэгдсэн ба тун удахгүй дахин хэлэлцээр хийх гэнэ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button