ДЭЛХИЙ

Дэлхийн энх тайвны индекс сүүлийн 12 жилд есөн удаа буурчээ

“Vision of Humanity” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн энх тайвны” индекс өнгөрсөн 12 жилийн турш есөн удаа буураад байна. Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд энэ индекс 0,34 хувиар буурсан юм.

Харин 2020 оны индексийн үзүүлэлт сайжрах төлөвтэй байсан боловч “КОВИД-19” цар тахлын нөлөө уг ахилтыг бут ниргэсэн байна.

Тэгвэл дэлхийн хамгийн тайван улс 2008 оноос хойш Исланд байсаар иржээ. Харин Афганистан хоёр дахь жилдээ амьдрахад хамгийн аюултай, тайван бус улсаар тодроод байгаа бөгөөд дараагаар нь Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен жагсаж буй аж. Дэлхийн есөн бүс нутгаас зөвхөн хоёрынх нь хувьд л энх тайвны индекс сайжирсан.

“Vision of Humanity” анх 2008 онд “Дэлхийн энх тайвны индекс”-ийг тооцоолж эхэлсэн бөгөөд 2008 онтой харьцуулахад 3,76 хувиар буурсан байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button