ДЭЛХИЙ

Олон мянган хүний амийг аварсан тэсрэх бөмбөг “илрүүлэгч” хулганыг шагнажээ

1970-аад оны үед Камбож улсын нутаг дэвсгэр дор нийт 4-6 сая гаруй тэсрэх бөмбөг булагдсан байдаг. Үүнээс 3 сая гаруйг нь өнөө хэр илрүүлээгүй бөгөөд, одоо ч тэсрэх эрсдэлтэй аж. Эдгээр тэсрэх бөмбөгнүүдээс болж 64 мянган хүн нас барж, 40 мянган хүн тахир дутуу болж хохирсон юм.

Тэгвэл Магава нэртэй хулгана газарт булсан тэсрэх бөмбөгийг үнэрлэн олж чаддаг байна. Тодруулбал тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг химийн бодисыг үнэрлээд таньдаг гэнэ. Магаваг Бельгийн “APOPO” байгууллага зориуд бэлтгэсэн бөгөөд хулгана өнгөрсөн таван жилийн турш 39 тэсрэх бөмбөг, 28 тэсэрч болзошгүй цэргийн хэрэгсэл олж 141’000 м2 газрыг аюулгүй болгожээ.

Ийм төрлийн тэсрэх бөмбөгний дээр ямар нэг хүн гишгэвэл шууд л дэлбэрэх аюултай. Гэхдээ Магава аюулд өртөхгүй, учир нь тэр хэтэрхий хөнгөн. Магаваг өнгөрсөн баасан гарагт (2020.09.25) Камбожийн Засгийн газраас одон медалиар шагнажээ.                              

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button