ДЭЛХИЙ

Тэтгэвэртээ гарахаасаа өмнө ажилчдадаа 10 сая фунт стерлинг хувааж өгсөн захирал

Бид өмнө нь нэгэн сайхан сэтгэлт бизнесмэн 8 тэрбум долларын хөрөнгөө сайн үйлсийн аянд хандивласан тухай мэдээлж байсан билээ.

Ямар нэгэн байгууллагын ажилтан ажлаасаа гарахад хамтран ажиллаж байсан хүмүүс нь түүнд зориулж бэлэг сэлт өгөн үдэж өгдөг. Тэгвэл Англи улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Admiral” даатгалын газрын захирал Дейвид Стивенс тэтгэвэрт гарахдаа 10 сая фунт стерлингийг бүх ажилчдадаа хувааж өгөхөөр болсон байна. “Admiral” даатгалын компанийг 1991 онд Дейвид эхнэртэйгээ үүсгэн байгуулсан бөгөөд Англид 7500, гадаадын улсуудад 3000 гаруй ажилчидтай юм. Бүтэн цагийн ажилчид 1000 фунт, цагийн ажилчид 500 фунт Дейвидээс хүлээн авах аж.

Дейвид “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Би ийм гайхалтай хүмүүстэй хамтран ажилласандаа маш их баяртай байна. Иймээс би талархсан сэтгэлээ илэрхийлэн үүнийг хийсэн юм” гэжээ.

                                                                                 Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Ийм сайхан сэтгэлтэй гэгээрсэн хун Монголд компанийн захирлууд дотор байна уу? Данч байхгуй, ядуудаа биш сэтэхуун ядуу бнаа Хэзээ бид гэгээрэх бол?!

    1. Хэдэн х####тар төгрөг энэ хэдэн баачкануудаас горьдож байхаар өөрөө хөдөлмөрлөөд олооч.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button