ДЭЛХИЙ

18 настай хүү шатаж буй машинаас нэгэн гэр бүлийг аварчээ

АНУ-ын Ватербүри хотод оршин суудаг 18 настай Жастин Гавин эмийн сан руу алхаж явахдаа зам дээр явж байсан машин шатаж байхыг харжээ. Машин хөдлөхөө байн зогсоход Гавин туслахаар яаран очиж хартал машин дотор нэг эмэгтэй гурван хүүхэдтэйгээ гацсан байв.

Дэлбэрч болзошгүй гэж айсан ч тэр туслахаар зориг шулуудаж, эхлээд хүүхдүүдийг нь машинаас гаргахаар шийдсэн байна. Хаалганы бариул нь галаас болж халсан байсан учир машиныг онгойлгоход хүндрэлтэй байв. Тийм учраас Гавин машин дотор байсан есөн настай охинд хандаж хоёр дүүгээ бүснээс нь салгаад машины хаалгыг онгойлгохыг гуйсан байна. Ийн охидуудыг аваад аюулгүй газарт хүргэсний дараа тэрээр ээжийг нь аварсан гэнэ.

Ватербүри хотын цагдаагийн албаны дарга Фэрнандо Спагноло түүний баатарлаг үйлийг сайшаан “Challenge Coin” медаль гардуулжээ. Энэ медаль нь гавьяа байгуулсан цагдаагийн ажилчдад л өгдөг медаль юм байна. Аврагдсан ээж, гурван охидын биеийн байдал сайн байгаа ажээ.

                                                                                                   Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button