ДЭЛХИЙ

Дональд Трамп: Ойрын өдрүүдэд бие минь хавьгүй дээрдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэрийн хамт шинэ коронавирусийн халдвар авсан тухайгаа Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэр одоо цэргийн тусгай эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй юм. Иргэддээ амны хаалт зүүхийг үл уриалж, өөрөө “Хэзээ ч амны хаалт зүүхгүй” хэмээн ил мэдэгдэж асан удирдагч халдвар авсан нь олон хүмүүст хувь тохиолын сонихон егөөг бодогдуулсан.

Тэгвэл өчигдөр /2020.10.03/ Трамп Твиттер хуудастаа эмнэлгээс бичлэг хийж байршуулжээ. Үүндээ, “Эмч, эмнэлгийн ажилтнууд миний төлөө чадах бүхнээ хийж байгаа. Эхэн үед хүндхэн байсан бол бие минь одоо хавьгүй дээрдээд байна. Миний хувьд эдгээр өдрүүд жинхэнэ сорилт байх болно” хэмээгээд өөрт нь сэтгэл зовниж буй бүх хүмүүст талархал илэрхийсэн байна.

Г.САНСАРМАА        

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button