ДЭЛХИЙ

Азербайжаны ерөнхийлөгч: Армени цэргээ манай газар нутгаас гаргавал мөргөлдөөн дуусна

Азербайжан, Армени хоёрийн дунд болоод буй зэвсэгт мөргөлдөөн дэлхий дахины анхаарлын төвд байгаа билээ. Уг мөргөлдөөн Нагорный-Карабах хилийн зурвас орчимд болж байгаа юм. Тэгвэл Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, “Арменийн цэргийн хүчин манай газар нутгийг орхин гарсан цагт энэ мөргөлдөөн зогсоно” гэж мэдэгджээ.

Тэрээр “Al Jazeera”–д өгсөн ярилцлагадаа, “Арменийн засгийн газар өөрсдийнхөө дэлхийд эзлэх байр суурийг хэт өндөр үнэлсэн. Тэд олон улс өөрсдийнх нь талд орно гэж буруу тооцоолон биднийг өдөөн хатгаснаараа маш том алдаа гаргалаа” гэжээ. Харин Армени улсын талаас ямар мэдэгдэл гаргасныг үзвэл, “Азербайжаны төрийн болон цэргийн удирдлагууд Арцахын газар нутагт террористууд оруулж ирэн, тэнд оршин сууж буй Арменичуудын эсрэг хүнд гэмт хэрэг үйлдснийхээ шанг өндөр хүртэх болно” гэсэн байна.

Террористуудыг хөлслөн байлдуулж байна гэх мэдээллийг Азербайжан үгүйсгэж байгаа аж.

                                                                                               Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button