ДЭЛХИЙ

“Halloween”-ий баяраар цэнхэр сар гарна

Энэ жил шинэ коронавирусээс болж өргөн хүрээнд тэмдэглэгдэхгүй өнгөрөх баяруудын нэг нь “Halloween”– ний баяр болж таарах нь. Уг нь энэ сарын 31–ний өдөр нэгэн ховор зүйл тохиох байжээ.

Ихэнх хүнд “Halloween”–ий баяр бүтэн сар гарсан үдэш сонин жигтэй чимэглэл өлгөсөн байшин дотор үдэшлэг болж буйгаар төсөөлөгддөг болов уу. Гэхдээ бүтэн сар уг баярын үдэш үзэгдэх нь ховор байдаг гэнэ. Тэр тусмаа “цэнхэр” гэж нэрлэдэг сар гарах нь бол бүр ч ховор.

“Цэнхэр” гэж нэрийдээд буй сар нь нэг сард хоёр дахь удаагаа гарсан бүтэн сарыг хэлдэг юм байна. Ийм сар хоёр жилд нэг удаа үзэгддэг аж. Сар бүтнээрээ “Halloween”–ий баяраар гэрэлтэх нь 18-19 жилд нэг л тохиолддог тохиол ажээ. Тэгвэл 31–ний өдөр шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэх сар бол “цэнхэр” сар юм. Үүнтэй ижил тохиол 1944 оноос хойш тохиогоогүй аж.

                                                                                              Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button