НИЙГЭМ

Алдарт “La Scala”-гийн тайзнаа Э.Амартүвшин дуулна

Италийн алдарт “La Scala” театр энэ сарын 6-19-ний өдрүүдэд Ж.Вердийн “Айда” дуурийг амилуулна. Харин дуурийн Амонасрогийн дүрд манай дуучин, МУГЖ Э.Амартүвшин тоглож буй юм байна.

Түүний хамт дэлхийд цуутай Роберто Таглиавини, Франческо Мели нар дуулах нь. “La Scala” театр 1778 онд нээгдсэн, өнөөг хэр оршин тогтнож буй дэлхийн хамгийн “настай” сонгодон театруудын нэг. Дуурийн урлагийг Италиас үүсэлтэй хэмээн үздэг тул тус театрт дуулна гэдэг дэлхийн сонгодог уран бүтээлчдийн хувьд нэлээдгүй нэр төрийн хэрэг.

Харин “Айда”-гийн тухайд 1881 онд Парис хотноо анх тавигдсан, дөрвөн үзэгдэлт романтик дуурь юм. Суут хөгжмийн зохиолч Жозеф Вердиг алдаршуулсан томоохон бүтээлүүдийнх нь нэг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button