ДЭЛХИЙ

Хуавэй АНУ-ын засгийн газартай шүүхдэлцэнэ

АНУ нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд Хуавэйгийн бүтээгдэхүүнд хориг тавиад байгаа билээ. Мөн өөрийн холбоотон улсууддаа Хятадын харилцаа холбооны энэ компаниас татгалзахыг лоббидож байгаа. Харин Хуавэй энэхүү хоригийг хууль бус үндэслэлгүй гэж үзэн тэднийг шүүхэд өгчээ.

“АНУ-ын конгресс Хуавэйгийн бүтээгдэхүүнд удаа дараа хориг тавьж байгаадаа хангалттай нотолгоо гаргаж чадаагүй. Энэхүү хориг нь хууль бус, Хуавэйг шударга өрсөлдөөнд орохоос хязгаарлаж байгаагаас гадна эцсийн дүнд АНУ-ын хэрэглэгчдэд хохирол учруулж байна” хэмээн Хуавэй компанийн орлогч захирал Гуо Пинг мэдэгдлээ. Мөн “Хуавэй Хятадын засгийн газартай ямар нэг холбоогүй бөгөөд Хятадын засгийн газарт өмчлөгддөггүй, удирдагддаггүй. Хамаарал байхгүй” гэж мэдэгджээ. АНУ-аас гадна Австрали, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улсууд өөрсдийн харилцаа холбооны компаниуддаа Хуавэйтэй хамтарч ажиллахыг хориглоод байгаа. АНУ нь Хятад дахь улс төрийн бодит байдал бол Хятадын бүх компаниуд коммунист намын хүсэл, хяналтан дор байдаг гэж үзэж байгаа бөгөөд Хуавэйг ашиглан тагнах, харилцаа холбоог тасалдуулах боломжтой гэж харж байна. Түүнчлэн Хуавэйгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон гэх ямар ч нотолгоо байхгүй гэж үзэж байгаа аж. Хуавэйгийн бүтээгдэхүүнд хориг тавиад зогсохгүй, тус компанийн санхүүгийн албаны дарга Менг Ванжауд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Менг Ванжау нь Хуавэйгийн үүсгэн байгуулагч Рен Женгвейн төрсөн охин бөгөөд өнгөрсөн оны 12-р сард Канадад байх үеэр АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ. Тэрбээр залилан болон Иран дахь АНУ-ын хоригийг зөрчсөн гэсэн шалтгаанаар баривчилагдсан. Харин Хуавэйгийн зүгээс түүнийг гэм буруугүй, ноён Рен түүний охиныг улс төрийн сэдэлтэйгээр баривчилсан гэж үзэж байгаа юм. Мөн тэдний зүгээс “Доналд Трамп АНУ, Хятадын цаашдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхийг хүсвэл энэхүү хэрэгт хөндлөнгөөс оролцож болох юм” хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдэж байв.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button