ДЭЛХИЙ

Профессор С.Скотноки: Хүний биед өдөр бүр угаах ёстой гурван хэсэг бий

Торонтогийн их сургуульд ажилладаг арьс судлалын профессор Сэнди Скотноки "The Atlantic" агентлагт өгсөн ярилцлагадаа нэгэн сонирхолтой зөвлөгөөг дурджээ. Юу гэвэл, тэрбээр хэлэхдээ хүн өдөр бүр цавь, суга, хөлөө савандаж угааж байх хэрэгтэй гэсэн байна.

Зарим хүн өдөр бүр усанд ордог. Ингэвэл арьсны гадаргууд байдаг биед ашигтай олон бактериудыг устгах эрсдэлтэй гэнэ. Үүний оронд дээрх гурван хэсгийг л угааж байвал зохилтой аж. Нөгөө талд ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж удаан усанд орж чадахгүй явдаг хүмүүст ч энэ зөвлөгөө чухал гэнэ. Суга, цавь, хөл гуравт ашиггүй бактер хамгийн их үрждэг юм байна.

Иймд хүнийг өдөр бүр энэ гурван хэсгээ савандаж угааж байвал эрүүл ахуйн зөв хэвшлийг сахина гэж эрдэмтэн зөвлөсөн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button