Нийгмийн
АН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна

2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж буй энэ өдөр иргэдэд мөнгө, эд зүйл тарааж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсээр байгаа аж.
Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд нэр дэвшиж буй АН-ын нэр дэвшигчид нэг саналыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах санал тавьсан ч, амласан мөнгөө дутуу өгсөн байна. Иймд тухайн хорооны иргэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ.
Иргэнээс ирсэн гомдлын мөрөөр цагдаагийн байгууллага яг одоо хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Хэрэв мөнгө тараасан нь нотлогдвол тухайн нэр дэвшигчийн нэрийг нь татах юм.