ДЭЛХИЙ

Гал нээхгүй гэж тохирсноос дөрвөн минутын дараа Азербайжан пуужин харважээ

Өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлэн Армени, Азербайжан хоёр улсын дунд зэвсэгт мөргөлдөөн болсоор байгаа билээ. Хоёр тал хоёул их хэмжээний хохирол амссан энэ мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн өдөр (2020.10.10) хэсэг хугацаанд зогссон. Учир нь гэвэл хоёр улсын дипломатчид Москвад уулзан гал зогсоох тал дээр тохиролцсон билээ. Харамсалтайгаар төд удалгүй “гал зогсоох” тохиролцоо бүтэлгүйтэж, үүний бурууг хоёр тал бие биерүүгээ "чихсэн” юм.

Уг гал зогсоох тохиролцоо болсноос яг нэг долоо хоногийн дараа буюу өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.10.17) Армени, Азербайжан хоёр Нагорный-Карабах бүс нутгийн асуудал дээр гал зогсоох тохиролцоонд дахин хүрсэн байна. Гэвч тохиролцоонд хүрснээс дөрвөн минут өнгөрсний дараа Азербайжан гал нээж пуужин харвасан хэмээн Арменийн Батлан Хамгаалах Газрын төлөөлөгч мэдэгджээ. Ингэснээр харамсалтайгаар хоёр дахь удаагийн гал зогсоох тохиролцоо ямар ч ашиггүй болов.

                                                                                          Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button