НИЙГЭМ

6122 айлын янданг хөөлж, зуухыг нь засварлажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. 

Аяны хүрээнд “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлжээ. 

Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхүүд бий гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллажээ. 

Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс иргэн та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button