ДЭЛХИЙ

Трамп, Байдэн нарын сүүлийн мэтгэлцээн болох гэж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трамп болон Жөү Байдэн нарын сүүлийн мэтгэлцээн манай цагаар өнөөдрийн (2020.10.23) 09:00 цагаас эхлэн 10:30 хүртэл үргэлжлэх юм. Нэр дэвшигчдийн хоёр дахь мэтгэлцээн онлайн хэлбэрээр болох байсан ч Дональд Трамп ийм хэлбэрийн мэтгэлцээнд оролцохгүй гэж мэдэгснээс болж хоёр дахь мэтгэлцээн цуцлагдсан билээ. Харин үүний оронд нэр дэвшигчид тус тусдаа иргэдээс асуулт хүлээн авч, телевизийн шууд дамжуулалтаар хариулсан юм

Тэгвэл сүүлийн мэтгэлцээн Нэшвиль хотын “Belmont” их сургуульд явагдах аж. Мэтгэлцээн 90 минутын турш үргэлжлэх ба тус бүр 15 минут үргэлжлэх зургаан хэсэгтэй байх юм. Мэтгэлцээнийг Критен Велкер хөтлөх бөгөөд “КОВИД-19”-тэй тэмцэх, америк гэр бүл, Америк дахь яс үндэстнүүд, цаг агаарын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал гэсэн зургаан асуудал дээр мэтгэлцэх ажээ.

Уг мэтгэлцээн микрофон хаах горимтой байх юм байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button