ДЭЛХИЙ

Их хэмжээний зааны соёо илрүүлэн хураажээ

Сингапурын эрх баригчид их хэмжээний зааны соёо, панголин буюу хуягт гүрвэлийн хайрсыг хураан авсан тухайгаа мэдээлжээ.

Сингапурын Гаалийн газрын мэдээлснээр,  12.9 сая ам.долларын үнэ бүхий 8.8 тонн зааны соёо, 35.7 сая ам.долларын үнэ бүхий 11.9 тонн хуягт гүрвэлийн хайрс илрүүлсэн байна.

БНХАУ-ын Гаалийн газраас ирүүлсэн анхааруулгын дагуу чингэлгүүдийг шалгаж үр дүнд нь хууль бус ачааг илрүүлсэн байна. Сингапураас хамгийн их хэмжээтэй амьтны гаралтай хууль бус түүхий эд хураан авсан тохиолдол энэ болжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, амьтны гаралтай түүхий эдийг Конго улсаас Сингапураар дамжин Вьетнамд хүрэх ачаанаас өнгөрсөн ням гарагт илрүүлсэн аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button