ДЭЛХИЙ

Японы сансрын автомат станц астероид руу буудна

Японы сансрын автомат станц “Hayabusa 2” чулууны дээж авахын тулд Рюгү астероид руу буудахаар төлөвлөжээ. Тус сум нь астероидийн гадаргыг онож бутаргах бөгөөд сул татах хүчний нөлөөгөөр бутарсан хэсгийг гадаргаас холдмогц түүж авах аж.

Японы сансар судлалын агентлаг (JAXA)-аас Рюгүгийн гадаргууг нунтаг маягийн гэж тооцоолж байсан боловч шинжилгээний үр дүнгээс харахад том хайргуудаар хучигдсан нь тогтоогдсон юм. Судалгааны баг хэдэн долоо хоногийн турш гурван удаагийн дээж цуглуулах ажлыг төлөвлөж байгаа бөгөөд “Hayabusa 2” нь 2019 оны 12-р сард дэлхий рүү буцаж 2020 оны сүүл гэхэд дэлхийд газардах аж. Авчирсан дээжийг профессор Жон Бриджесээр ахлуулсан Их Британийн Лейчестерийн их сургуулийн баг судлана. Жон Бриджес нь анхны “Hayabusa”-гийн даалгаварт оролцож байсан туршлагатай. Түүний хэлснээр “Hayabusa 2”-ийн даалгавар өмнө нь хүн төрөлхтөн зочилж байгаагүй Рюгү хэмээх С- төрлийн астероидаас дээж цуглуулах  хэмээн онцлов. Мөн дээжнээс нарны аймгийн талаарх бидний өнөөдрийг хүртэл мэдсэн мэдлэгийг эргэлзүүлж чадахаар гэнэтийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Астероидуудын гадарга хэдийгээр хоосон ч тэдний гүнд манай нарны аймгийн талаарх хэдэн мянган жилийн баялаг нууц түүх оршиж байдаг. С- төрлийн астероидууд нь хамгийн элбэг төрөл бөгөөд найрлагын дийлэнхийг нүүрстөрөгч бүрдүүлдэг. Астероидын нөгөө хоёр үндсэн төрөл нь S- болон M- юм. Хэрвээ “Hayabusa 2” төлөвлөгөөний дагуу амжилттай эргэн ирж чадвал анх удаа С- төрлийн астероидоос дээж авчирсан тохиолдол болно. JAXA-гийн эрдэмтэд NASA-тай энэхүү алдар нэрийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд NASA-гийн хөлөг онгоц дэлхий дээр 2023 онд ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button