Нийгмийн

Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт “Хэвтрийн хүн” шалгарчээ

24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том  бөгөөд дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох  Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт “Хэвтрийн хүн” сонгогджээ.

Уг киног Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд аравдугаар сарын 20-ноос кино театруудын дэлгэцнээ гарч байгаа юм.

Хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийсэн “Хэвтрийн хүн” киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдсон оролцож байсан.  26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног  Монгол, Швейцары, Германы 80 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, пост продакшныг Берлин хотод байдаг Студио Миттед хийсэн.   

Гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох  Г. Баттулга,  Т. Ариунчимэг нар тоглож,  Ш. Доржсүрэн,  Д. Оюунзул,  Р. Баттогтох,  Б. Оюун-Эрдэнэ,  М. Тогтохжаргал,  Б. Билгүүн,  Б. Должинсүрэн, Г. Тэнүүн-Эрдэнэ,  Х. Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ. 

Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, Ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын  декан Д.Ариунсайхан, Ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, ерөнхий продюсероор Гуру Медиа студийн Ц. Ариунаа, хамтрагч продюсероор Номадиа студын продюсер Б.Наранбат тус тус ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button