ДЭЛХИЙ

Австралийн хамба лам хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял шийтгүүллээ

Австралийн кардинал/хамба лам/ Жорж Пеллийг хоёр хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэж үзэж зургаан жилийн хорих ялаар шийтгэлээ. Энэ нь католик сүмийн хамгийн нөлөө бүхий хүн хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх анхны хэрэг болж байна. Пелл нь 1996 онд 13 настай найрал дууны хөвгүүдийг хүчирхийлж байсан бөгөөд өнгөрсөн жил түүний шүүх хурал болсон юм. 77 настай кардинал нь өөрийгөө гэм буруугүй хэмээн давж заалдах өргөдөл гаргаад байв. Харин өнгөрөгч лхагва гаригт түүнийг яллах үеэр санваартан хэргээ хүлээсэн бөгөөд “Хоёр хохирогчид бэлгийн дарамт үзүүлсэн” гэдгээ хэлсэн юм. Арванхоёрдугаар сард шүүгчид санал нэгтэйгээр Пеллийг 16-аас доош насны хүүхэдтэй бэлгийн хавьталд орсон мөн дөрвөн удаа 16-аас доош насны хүүхдэд зохисгүй үйлдэл үзүүлсэн хэмээн түүнд хорих ял оноожээ. Пап ламын ойрын зөвлөхүүдийн нэг байсны хувьд түүний энэ хэрэг явдал католик сүмүүдийг доргиосон гэж болно. Тэрбээр 3 жил 8 сарын дараа балтан даалт хүсэх эрхтэй болно. Харин түүний давж заалдах шүүх хурал гурван сарын дараа болох юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button