ДЭЛХИЙ

БНХАУ Хонконгоос цагаачид авахгүй байхыг Англид анхааруулав

Өнгөрсөн зургадугаар сард Бээжингээс Хонконгод мөрдөх хатуу чанга үндэсний аюулгүй байдлын хуулийг баталсан юм. Үүнийг Хонконгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх жилд тохиролцсон иргэний эрх чөлөөний хуулийг зөрчиж байна хэмээн судлаачид үзэж байгаа аж. Тийм учир Англи Хонконгийн иргэдэд иргэншил олгох болсноо мэдэгдсэнийг БНХАУ “улсын дотоод хэрэгт оролцсон” гэж шүүмжилсэн юм.

Иргэншил олгох талаар Английн засгийн газар дахин дурдаж гурван сая гаруй хонконгчуудад иргэншил олгож магадгүй талаар мэдэгдсэн нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн байна. Англи “Гаргасан алдаагаа даруй залруулах хэрэгтэй” хэмээн Хятадын Засгийн газар шүүмжилсэн аж.

1997 он буюу Хонконг БНХАУ-д шилжсэн оноос хойш мэндэлсэн иргэд Английн иргэншил авах боломжгүй бөгөөд зөвхөн “Британы Гадаад Үндэстний” пасспорттай иргэд иргэншил олгогдох боломжтой юм. Хонконг дахь Английн Ерөнхий Консулаас гаргасан тоо баримтаар бол одоогийн байдлаар 300 мянган хүн уг пасспортыг эзэмшдэг харин 2,9 сая гаруй хүн “БГҮ” пасспортыг авах боломжтой байгаа аж.

“БГҮ” пасспорттой иргэд Англид зургаан сарын турш оршин байх эрхтэй байдаг. Харин уг пасспортыг эзэмшигч Хонконгчуудад шинээр үүсч байгаа боломж нь зургаан сараас удаан хугацаагаар Англид байж болох бөгөөд  үүний дараагаар Английн иргэншил олгогдох юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button