ДЭЛХИЙ

“Nokia” НАСА-д зориулж саран дээр 4G сүлжээ суурилуулна гэв

2019 онд НАСА, сар руу дахин хүнтэй нислэг үйлдэх “Артемис” төслөө танилцуулсан юм. Энэ удаа НАСА бусад томоохон компаниудтай хамтарч уг төслийг явуулах аж. Тэгвэл уг үйл ажиллагаанд зориулж саран дээр 4G сүлжээ суурилуулахаар “Nokia” корпорацийг НАСА сонгожээ. 4G сүлжээ сарны гадаргуу дээр 2022 он гэхэд баригдаж дуусах аж.

“Артемис” төсөл 2024 он гэхэд саран дээр дахин хүн буулгахаар ажиллаж байгаа юм. 4G сүлжээг сарны гадаргуу дээр суурилуулснаар саран дээр гүйцэтгэх үйл ажиллагааны цар хүрээг тэлэн, амарчлах юм. “Nokia” корпораци Техас үйл ажиллагаа явуулдаг “Intuitive Machines” компанитай хамтран багаж хэрэгслүүдээ сар руу зөөх ажээ. “Nokia Bell” лабораторийн захирал Маркус Велдон үүний талаар “Найдвартай, уян хатан, өндөр чадалтай харилцаа холбооны сүлжээ саран дээр байрлуулах нь тэнд хүмүүсийг удаан хугацаанд үйл ажиллагаа явуулахад чухал” гэж хэлжээ.

“Nokia” корпораци 4G сүлжээг сайжруулан 5G болгох алсын зорилготой байгаа гэдгээ мөн мэдэгдсэн юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button