Нийгмийн

Р.Самъяа, С.Лодойсамба нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын  01-ний өдрийн 123 дугаар зарлигаарБоловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн ахмад багш, профессор Равчигийн Самъяа, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба нар хүртлээ.

Алтан гадас одонгоор Монгол Улсын Их сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Шаравхааны Солонго, Булган аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Баасангийн Алтанцэцэг нар шагнагдлаа.  

Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол Улсын Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал Начингийн Баатарбилэг, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Цэвээний Батчулуун, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Цэдэвийн  Дэлгэрэхцэцэг, Монгол Улсын Их сургуулийн Номын сангийн номын санч Буяндэлгэрийн Эрдэнэбаяр нарыг шагналаа.

Шагнал хүртсэн хүмүүст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Нутгийн эрхэм ах, Профессор Р.Самьяа танаа Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, монгол төрийнхөө дээд шагн####, хүндэтгэл хүртсэн таньд баяр хүргэж амжилт ерөөеөө. . .

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button