ДЭЛХИЙ

Кени Уэстийн санал буюу америкчууд урлаг, улс төрөө ялгадаг

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж дуусаад байна. Дүнг албан ёсоор танилцуулаагүй ч Ардчилсан намаас дэвшигч Жөү Байден ялалт байгуулах нь тодорхой болжээ.

Тэдний сонгуулиас бидэнд үлгэр болж үлдэх зүйлс цөөнгүй. Тухайлбал урлаг, улс төрөө ялгадаг ард түмэн гэдэг нь харагдана. Юу гэвэл, урлаг соёлын ертөнцдөө томоохон байр суурь эзэлсэн, дэлхий даяар олон сая шүтэн бишрэгч, дагагчидтай Кени Уэст сонгуульд өрсөлдсөн билээ.

Тэр хамгийн бага санал авсан нэр дэвшигчдийн нэг боллоо. Аль нэг намаас бус бие даан нэр дэвшсэн тэр нийт саналын 0.3 хувийг авсан байна.

Манай улсад улс төрийн бус урлаг, спортын хүмүүс олны хүндлэл хүлээсэн утгаараа сонгуульд дэвшиж ялалт байгуулдаг жишиг бүр тогтчихоод байна. Харин америкчууд урлаг, улс төрөө ялгадаг нь ийн харагдав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button