ДЭЛХИЙ

АНУ-ЫН СОНГУУЛЬ: Селена Гомез, Снүүп Дог нар анх удаа саналаа өгч үзжээ

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь хэр чухал болохыг Холливүүдын одууд өөрсдийн үйлдлээр харуулсаар байгаа билээ. Гэхдээ зарим одод энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар анхны удаа саналаа өгч байгаа юм байна. Тэдний зарим нь АНУ-д төрж өссөн хүмүүс байгаа нь анхаарал татна.

Selena Gomez

28 настай дуучин энэ жилийн сонгуульд саналаа өгсөн талаарх зургаа Инстаграм хуудастаа өнгөрсөн долоо хоногт оруулжээ. Тэрээр “BuzzFeed”-д өгсөн ярилцалагадаа “Үнэндээ ингэж хэлэхээсээ би ичиж байна л даа. Гэхдээ энэ бол миний анхны саналаа өгсөн сонгууль. Өмнөх жилүүдэд миний санал тийм чухал биш мэт санагддаг байсан. Харин одоо бүх хүний санал хамаатай гэдгийг ухаарсан” гэж хэлжээ. Тэрээр ямар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа олонд дэлгээгүй юм.

Ryan Reynolds

Жүжигин Ryan Reynolds Канадын Ванкувер хотод төрж өссөн боловч одоо АНУ-ын иргэн болсон. Тэрбээр анхны удаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байгаагаа сошиал хуудастаа мэдэгсэн юм.

Тэрбээр Инстаграмдаа “АНУ-д санал өгч буй анхны удаа. Эхэндээ аймаар байснаа хөгжилтэй болсон. Харин одоо би ядарч байна, гэхдээ өөрөөрөө бахархмаар” гэх хошигносон тайлбартай зураг тавижээ.

Snoop Dogg

Реппер Snoop Dogg өнгөрсөн зургадугаар сард анхны удаа сонгуулиа өгөх болсон талаар мэдэгдсэн байна. Тэрээр Дональд Трампыг ихээхэн шүүмжилдэг бөгөөд “Би Трампыг шүүмжилдэг хэр нь ээ өөрөө саналаа өгч оролцохгүй бол болохгүй” гэж хэлжээ. 

Tyler The Creator

29 настай реппер маань Твиттер хуудастаа сонгуулийн талаар ярилцлага өрнүүлж,  анхны удаа сонгууль өгөх гэж байгаагаа мэдэгдсэн гэнэ.

Kanye West

43 настай тэрбээр Тусгаар Тогтнолын өдрөөр (зургадугаар сарын 4) ерөхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдэж олныг гайхшруулсан билээ. Мөн Kanye “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ жил анхны удаа сонгуульд оролцох болсноо хэлсэн аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button