ДЭЛХИЙ

АНУ Парисын тохиролцооноос албан ёсоор гарлаа

Парисын тохиролцоо бол дэлхийн улсуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилготой 2016 онд байгуулагдсан нэгдэл юм. Уг тохиролцоонд 196 орон гарын үсгээ зурж орсон байдаг.

Тохиролцооны ойрын зорилго бол дэлхийн дундаж температурын өсөлтийг 2°C-аас хэтрүүлэхгүй байж, цаашлаад температурын өсөлтийг 1,5°C-д  барих явдал юм. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол дундаж температур 2° цельсээс өсвөл үр дагавар нь хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж мэдэх гэнэ.

Одоогийн байдлаар хүлэмжийн хий ялгаруулалтаараа БНХАУ тэргүүлж, араас нь АНУ жагсаж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.11.04) АНУ Парисын тохиролцооноос албан ёсоор гарчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны долдугаар сард Парисын тохиролцооноос гарна гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ НҮБ-ын тогтоосон журмаар бол 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор гарах боломжтой байжээ.

Харин Жо Байдэн хэлэхдээ АНУ-ыг дахин Парисын тохиролцоонд нэгдүүлэхийг дэмжиж байгаа гэжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button