ДЭЛХИЙ

Англид ШИНГЭН АГААР ашигладаг энергийн станц барина

Дэлхийн улсууд хүрээлэн буй орчинд хал багатай замаар энерги гаргаж авах арга хайж байгаа билээ.
Тэгвэл Английн Манчестэр хотод -196°C температурт буй шингэн агаар ашиглаж энерги гаргаж авах станц барьж байна. Уг станц нь өдрийн турш салхит сэнснээс гаргаж авсан энергийг ашиглаж агаарыг -196°C хэм хүртэл хөргөх аж.
Өдөр болоход шингэн агаар халж тэлнэ. Ингэснээр салхит сэнсийг тэлсэн агаараар хөдөлгөж энерги гаргаж авах юм байна.
Уг цахилгаан станц 50 мэгаватт энерги ялгаруулах бөгөөд Манчестэр орчмын 50 мянган өрхийн цахилгаан хэрэгцээг хангах аж.
Уг аргыг Петер Диирман гэх зохион бүтээгч санаачилсан бөгөөд Английн засгийн газраас 10 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт авч чадсан байна.
Уг арга нь удаан хугацаандаа баттерейнаас илүү хэмнэлттэй байна хэмээн тэр хэлсэн юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button