ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст дэд ерөнхийлөгч

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгууллаа. Үүгээр дэд ерөнхийлөгчийн суудалд АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй суухаар болсон нь одоо олон нийтийн анхаарлыг ид татаж байна. Түүний товч намтраас танилцуулъя.

Камала Деви Харрис нь 1964 оны аравдугаар сарын 20-ны өдөр Калифорниа мужийн Окланд хотод мэндэлжээ.
Ахлах сургуулиа төгссөний дараа тэр Ховардын их сургуульд, элсэж улс төр судлал, эдийн засагчийн дипломтой төгссөн байна. Үүний дараа Калифорнийн их сургуулийг хуулийн багшаар дүүргэжээ.
1990 онд Харрис Калифорни мужийн Аламеда хошуунд өмгөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан аж.
1998 онд Сан Франциско хотын дүүргийн шүүгч Терренс Халлинан түүнийг дүүргийн туслах шүүгчээр томилжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа Харрис Сан Франциског хотын дүүргийн шүүгчийн суудалд Халлинан, Билл Флазио нартай өрсөлдөж ялагджээ. Харин 2004 онд тэрээр Халлинаныг ялж дүүргийн шүүгчээр сонгогдсон юм байна.
Харрисыг дүүргийн шүүгч байсан жилүүдэд хүнд гэмт хэргээр яллагдагдсан хэрэгтнүүдийн хувь 50-аас 76 болж өссөн бөгөөд хар тамхины хэргээр яллагдагчдын хувь 56-аас 74 болсон байна.
2017 онд тэрээр Калифорниа мужийн сенатуудын нэгээр сонгогдсон юм.
Харин одоо Харрис АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй дэд ерөнхийлөгч болов.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button