ДЭЛХИЙ

БНХАУ дэлхийн анхны туршилтийн “6G” системтэй хиймэл дагуул хөөргөлөө

Хүйтэн дайны үед сансар луу нисэх уралдаанд ЗХУ, АНУ хоёр өрсөлдөж байсан бол одоо цагт сансрын өрсөлдөөн АНУ, БНХАУ хоёрын дунд явагдаж байна.

Өмнө нь бид “НАСА”-гаас явуулж буй Артемис төсөлд зориулж “Nokia” корпораци саран дээр 4G сүлжээ байршуулах гэж буй талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл БНХАУ амжилттайгаар дэлхийн анхны 6G сүлжээний хиймэл дагуулыг туршихаар хөөргөжээ. Уг хиймэл дагуул Шанши муж дахь “Taiyuan” хиймэл дагуул хөөргөх төвөөс бусад 12 хиймэл дагуултай цуг хөөрсөн байна.

Хөөргөсөн хиймэл дагуул өндөр давтамжтай тера герц долгион ашиглаж 5G сүлжээний хурдаас хэд дахин илүү сүлжээ үүсгэх аж.

Гэвч үүрэн телефоны салбар 6G сүлжээний тал дээр тохиролцоонд хүрэх болоогүй учир уг туршилтад буй технологи ашиглагдах эсэх нь тодорхойгүй байна.

6G сүлжээний системтэй хамт түймэр, ургац хянах технологи хиймэл дагуулд байгаа аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button