ДЭЛХИЙ

Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл дэлхийн зах зээлээс арчигдах уу

Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл дотоодын эдийн засаг болон эрчим хүчний сүлжээний асуудлаас үүдэж нурах эрсдэлтэй байгаа талаар Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ.

Мөн Барууны орнуудын газрын тосны хэрэглээг хянагчдын /Watchdog/ хэлснээр “Хэдийгээр эрчим хүчний нөхцөл байдал дээрдэж байгаа ч энэ хүртлээ доройтсон нөхцөлд сүлжээний доголдлыг засварлах ажил тогтвортой үргэлжилнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэж болохгүй” гэжээ. 

Венесуэлийн ихэнх бүс нутагт эрчим хүчгүй байсан билээ. Тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар эрчим хүч сэргэсэн гэж мэдэгдсэн ч эрчим хүчний тасалдал байгаа талаарх мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байгаа. Олон улсын эрчим хүчний агентлаг “Венесуэл нь өдөрт 1,2 сая баррель газрын тос олборлодог. Гэвч хэд хэдэн газрын тосны үйлдвэр зогсонги байдалд орсон” гэдгийг онцлоод буй. Тэдний үзэж буйгаар Венесуэл дэлхийн газрын тосны зах зээлээс арчигдах эрсдэлтэй байна гэв. Хамгийн чухал нь ОПЕК / Газрын Тос Экспортлогч Орнуудын Холбоо/ болон зарим ОПЕК-ийн бус орнууд газрын тосны олборлолтын хэмжээг багасгахаар зөвшөөрсөн нь өдөрт олборлох газрын тосны хэмжээг 1,2 сая баррелиэр бууруулжээ. Энэ нь яг ийм хэмжээний нийлүүлэлтийг тогтмол хийдэг Венесуэлийн хувьд нийлүүлт хийхээ больсон ч дэлхийн эдийн засагт хямрал эрсдлүүд бий болгохгүй байх арга юм. 

Магадгүй, цаашид дэлхийн эдийн засгийн удаашрал нь газрын тосны хэрэглээг хасахад хүргэж болзошгүй. Мөн АНУ болон Канадын экспортын тэлэлтийн бодлого тус эрэлтийг нөхөх боломжтой. АНУ-ын зүгээс Мадурог албан тушаалаас нь огцруулахын тулд нэгдүгээр сараас эхлэн Венесуэлийн газрын тосонд экспортын хориг тавьсан. Хоригийн хүрээнд Венесуэлийг АНУ-аас нафта буюу шингэн нүүрс устөрөгчийн холимогийг авахыг хориглосон юм. Нафта нь түүхий нефтийг шингэрүүлэхэд ашигладаг бөгөөд хүнд нефтийн түүхий эдийг амархан тээвэрлэх боломжгүй болгож байгаа юм. “Rystad Energy”-н тооцоолж байгаагаар Венесуэлийн зарим үйлдвэрлэгчдийн нафта энэ сард дуусах төлөвтэй байгаа гэжээ. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button