ДЭЛХИЙ
ОХУ-ын агаарын нисэх хүчин бөмбөгдөгч онгоцуудаа шинэчилж байна

2019-03-19

Оросын агаарын нисэх хүчин 2012 оноос хойш 1000 гаруй байлдааны нисэх онгоц, нисдэг тэргийг шинэчлэн, засч сайжруулжээ.
Энэ талаар тус улсын Агаарын нисэх хүчний ерөнхий командлагч, дэслэгч генерал Сергей Дронов “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Түүний хэлснээр сүүлийн зургаан жилийн хугацаанд ОХУ-ын агаарын нисэх хүчний техник ашиглалтын түвшин хоёр дахин нэмэгдсэн. Мөн нэмэлтээр Сухой Су-34, СУ-35S, Су-30SM нисэх онгоц, Камов Ка-52 байлдааны нисдэг тэрэг шинээр хүлээн авсан бөгөөд Туполев Ту-160, ТУ-95MS зэрэг бөмбөгдөгч онгоцыг шинэчилж байгаа” гэжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.