ДЭЛХИЙ

“Scooby Doo”-гийн зохиолч нас баржээ

Үе үеийн хүүхдүүд сайн мэдэх хүүхэлдэйн кинонуудын нэг бол яахын аргагүй “Scooby Doo” юм. Скүүби, Шэги хоёрын хөгжилтэй зан авир, Вельмагийн сониуч сэтгэлгээ, царайлаг Фред, үзэсгэлэнт Дафнег тэд хэрхэн мартах билээ.

Тэгвэл “Scooby Doo” хүүхэлдэйн киног хамтран зохиосон Кэн Спирс 82 настайдаа тэнгэрт халилаа гэх харамсалтай мэдээ фэнүүдэд нь хүрлээ. Түүний хүү Кевин Спир түүнийг өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.11.06) Лос-Анжелесд байхдаа амьсгал хураасан гэх мэдээг сурвалжлагчдад өгчээ. Спирстэй уг хүүхэлдэйн киног хамтран зохиосон Рүби түүнээс гурван сарын өмнө тэнгэрт одсон юм.

Кен Спирс 1938 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотод мэндэлсэн. Тэрээр Рүбитэй “Hanna Barbara” анимейшн компанид ажилладаг байхдаа танилцсан аж.

Спирс, Рүби хоёрын бүтээсэн “Scooby Doo, Where Are You!” хүүхэлдэйн кино 1969-1970 оны хооронд хоёр цуврал гарч байсан юм.

Уг мэдээг сонссон “Warner Bros” компаний захирал Сэм Регистер “Кен Спирс нас барсныг сонсоход харамсалтай байна. Тэрбээр хүүхэлдэйн киноны салбарт жинхэнэ инноваци хийж, олон олон үзэгчдэд инээд бэлэглэсэн. Scooby Doo-г гаргаагүй телевиз энэ дэлхий дээрээс хайгаад хаана ч олдохгүй. Warner Bros анимейшны хамт олон бид түүний зохиосон дүрүүдээс урам авдаг” хэмээжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button