ДЭЛХИЙ

Сар, Ангараг дээр бактери ашиглан ховор метал олборлож магадгүй

Хүн төрөлхтөн бидний эх дэлхийн нөөц нэг л өдөр дуусна гэдгийг эрдэмтэд баталсан. Ялангуяа неоди, иттри, европи гэх мэт элемэнтүүд нэн ховор металлд тооцогддог. Тийм учир хүн төрөлхтөн өөр гараг, солируудаас хэрэгцээтэй элемэнтүүдээ олборлох хэрэгцээ үүсэж буй.

Тэгвэл Английн эрдэмтэд сансрын обьектуудаас материал олборлох аргын эхлэлийг тависан байж магадгүй байна.

Олон Улсын Сансрын Станцад буй эрдэмтэд чулуу хайлуулдаг бактери ашиглаж ховор металлууд гаргаж авчээ.

Уг нээлт ойрын жилүүдэд Сар, Ангараг дээр хийх төслүүдэд хэрэг болж магадгүй. Учир нь сансарт ашиглах багаж хэрэгслийг засах хэрэг гарвал дэлхийгээс л материал авахаас өөр аргагүй. Тэр материалуудыг дэлхийгээс зөөвөрлөхөд маш их мөнгө хөрөнгө шаарддаг аж. Өмнө нь сансрын шаттл хөлгөөр сансар руу нэг кг ачаа хөөргөхөд 54,500 ам.доллар шаарддаг байж. Одоо “Space X” комнаний “Falcon 9” сансрын хөлөг гарснаар нэг кг ачааг Олон Улсын Сансрын Станцад хүргэхэд 2,720 доллар шаарддаг болсон.

Хэдийгээр өртөг багассан ч 2,720 доллар гэдэг бол их мөнгө.

Английн Сансар Судлалын төвийн профессор Чарлес Кокелл чулуу хайлуулдаг Sphingomonas desiccabilis бактерийг ашиглан нэгэн био-реактор бүтээжээ. Бүтээсэн био-реактороо Олон Улсын Сансрын Станц руу хүргэсэн аж. Тэнд туршилт явуулж харахад гайхалтайгаар ховор металлууд ялгарсан байжээ.

Энэ арга дэлхийн дээр ховор металл гаргаж авдаг аргаас хямд юм.

Бусад Сансрын агентлагууд мөн шинэ технологууд туршиж байна.

Жишээлвэл НАСА-гаас Ангараг руу нисгэсэн “Perserverance” ровер Ангарагын нүүрсхүчлийн хий ихтэй атмосферээс хүчилтөрөгч гаргах туршилт хийх аж.

Европын Сансрын Агентлаг Сарны тоосноос хүчилтөрөгч, хөнгөн цагаан, төмөр гэх мэт металлуудыг гаргаж авах технологи бүтээхээр Английн “Metalysis” компанитай гэрээ хийжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button