НИЙГЭМ

ТАНИЛЦ: Тав хоног ямар салбарын байгууллагууд ажиллах вэ

Өчигдөр /2020.11.11/ УОК, Засгийн газар хуралдаж, улс даяар тав хоногийн турш Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын гурван зэрэг байдгийн сүүлийнх нь юм.

Эдгээр таван өдөрт тодорхой салбарын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үлдээж, бусад хувь хэвшил ААН, байгууллагуудыг гэрээр, цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгсөн юм.

Тэгвэл хэвийн байдлаар явагдах салбаруудад:

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  6. Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  8. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа
  10. Шүүх, прокурорын үйл ажиллагаа
  11. Оршуулгын үйл ажиллагаа тус тус багтсан байна.
Холбогдох Засгийн газрын тогтоолын хавсралт.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button