ДЭЛХИЙ

Цөмийн түлш ачсан машинууд зэвсэгт халдлагад өртжээ

Бразилийн нийслэл Рио Де Жаниеро хотын хурдны зам дээр цөмийн түлш ачсан ачааны машины цуваа мягмар гаригт зэвсэгт халдлагад өртжээ. Халдлага үйлдэгчид хар тамхины хамааралтай бүлэг этгээдүүд байсан тухай тус хотын өдөр тумын сонин O’ Globo мэдээлсэн байна.

Цацраг идэвхит элемент болох уран ачсан тэдгээр машинууд ойролцоо байрлах цөмийн цахилгаан станц руу явж байсан аж. Энэ үеэр зэвсэглэсэн халдлага үйлдэгчдийн машин зөрж өнгөрөхдөө гал нээсэн бөгөөд нутгийн цагдаагийн арми ойрхон байсан учир цаг алдалгүй халдлагыг зогсоосон байна.

Цөмийн хоёр реактортой Бразил улс сүүлийн үед ийм төрлийн халдлагад их өртөх болжээ. Цацраг идэвхит түлшний аюулгүй байдал, хамгаалалтад тавих анхаарлаа чангатгах шаардлага засгийн газарт тулгараад буй тухай олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Тус халдлага Рио Де Жаниеро хотоос 200 км зайд байрладаг Ангра Дос Рейс гэх жуулчны хотын ойролцоо болсон байна. Гучин минут орчим хугацааны дараа “Ангра” цахилгаан станцад ачааны машинууд хүрсэн тухай цөмийн түлшний асуудал хариуцсан холбогдох ажилтан мэдээлсэн аж.

2017 онд яг дээрх хурдны зам дээр Английн жуулчин Элойс Диксон гэр бүлийн хамт машинтай явж байх үеэрээ зэвсэгт халдлагад өртөж, буудуулан нас барсан. Мөн өнгөрсөн жилд цөмийн станцаас 1 км зайд бүлэг этгээдүүд хоёр автомашиныг дэлбэлсэн хэрэг гарсан билээ.

Ураны түлж нэг удаа зөөхөд 5-6 ачааны машины цуваа хөдөлдөг бөгөөд, цагдаагийн автомашин, мотоциклууд ойрхон зайд дагаж явдаг юм байна. Бразилын засгийн газар ураныг цацраг идэвхийн хор хөнөөл багатай, хүн амын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхгүй гэж зарладаг. Цөмийн түлшээр ажилладаг хоёр станц нь тус улсын эрчим хүчний гурван хувийг хангадаг аж.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button