НИЙГЭМ

Даваа гарагт “Чингис хаан” одон гардуулахгүй

Ирэх даваа гараг буюу аргын тооллоор арваннэгдүгээр сарын 16, билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ үеэр Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Энэ уламжлал 2005 оноос хойш хэрэгжиж байгаа юм.

Тухайн жилийн “Чингис хаан” одон хүртэхийг Монгол бахархлын өдрөөс гурав хоногийн өмнө мэдээлдэг. Тэгвэл энэ жилийн тухайд цар тахлын эрсдэлтэй, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой уг өдрийн тэмдэглэхгүй юм. Иймд “Чингис хаан” одонг ч ирэх даваа гарагт гардуулахгүй нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button