ДЭЛХИЙНИЙГЭМ

Австралийн нүүрс тээвэрлэгч 400 орчим онгоц Хятадын боомтод гацжээ

Австрали улсаас 2 сая тонн нүүрс тээвэрлэж буй 400 орчим усан онгоц БНХАУ-ын хойд эргийн Жинтан боомтын ойролцоо гацжээ. Тэд бүгд нүүрсээ буулгах зөвшөөрлөө хүлээж байгаа аж.

Хятад улс Австралиас нүүрс авахаа зогсоож буй тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Засгийн газар нь коксжих нүүрс хэрэглэдэг жижиг үйлдвэрүүддээ Австралийн нүүрс ашиглахаа болих чиглэл өгсөн гэгдэж буй.

Гэвч албан байдлаар хоёр орны дунд ийм агуулгатай хэлэлцээр, тохироо болоогүй хэвээр байна. Харин БНХАУ Канадаас илүү үнэтэй нүүрс импортолж эхэлсэн нь анхаарал татдаг.

Дээрх 400 орчим тээвэрлэгч усан онгоцны зарим нь зургадугаар сараас хойш зөвшөөрөл хүлээж буй аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-15 07:35

Хилээ хаахгүй бол вирусын голомт улам л олон болнодоо. Бүх үйдчилгээний газруудыг камержуулахыг шаардах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button