ДЭЛХИЙНИЙГЭМ

Египтээс 100 гаруй авс, алтаар бүрсэн 40 хөшөө олджээ

Өнгөрсөн бямба гарат (2020.11.14) Каир хотоос өмнө зүгт байдаг эртний оршуулгын газраас 100 гаруй авс, алтаар бүрсэн 40 хөшөө олджээ. Зарим авснаас сайн хадгалагдсан занданшуулсан шарил гарч ирсэн байна. Олдворуудыг Саккара хотын үзэсгэлэнд дэлгэжээ.

Эдгээр авс, хөшөөнүүд 2500 гаруй жилийн өмнө булшлагдсан байна.  Археологичид нэгэн авсыг онгойлгож үзтэл дотор нь даавуунд ороогдсон занданшуулсан шарил олдсон. Үүний бүтцийг рентген туяа ашиглан судалж үзэхэд маш сайн хадгалагдсан нь батлагдсан байна.

Аялал жуулчлал болон соёлын өвийн сайд Халед Ел-Анани олдворууд Птоломейн үеийн буюу МЭӨ 320-оос МЭ 30 оны үеийнх гэж үзэж байгаа гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Есдүгээр сар гарснаар Египтэд 140 гаруй авс олдсон ба ихэнх нь Саккарагаас олдсон бөгөөд тэдний дотор занданшуулсан шарилууд хадгалагдаж байсан юм.  

Саккарагийн бүс эртний Египетийн Мемфис хотноо байрладаг. Мемфисийн балгасыг ЮНЕСКО-гоос дэлхийн өвд 1970 онд бүртгэж авчээ.

2011 онд болсон улс төрийн үймээнээс болж ганхсан Египетийн аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд шинэ археологийн олдвороо тэд эрчтэй мэдээлж, хамгаалж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button