ДЭЛХИЙ

Илон Маск шинжилгээ өгөхөд хоёр нь эерэг, хоёр нь сөрөг гарчээ

49 настай “SpaceX”, “Tesla” компаний захирал Илон Маск твиттер хуудсан дээрээ “КОВИД-19”-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан байх магадлалтай хэмээн бичжээ.

Одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн нийт тохиолдол 10.9 саяд хүрч 245 мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Түүнчлэн 35 мужид гадуур явахдаа амны хаалт зүүхийг үүрэг болгож хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт (2020.11.13) Илон Маск антиген тестерийн үр дүн үнэн эсэхэд эргэлзэж, “Их хачирхалтай зүйл болоод байна. Би өнөөдөр дөрвөн удаа шинжилгээ өгсөн. Хоёр нь эерэг, хоёр нь сөрөг гарсан байна. Ижил тестер, ижил машин, ижил сувилагч авсан” гэж жиргэжээ.

Илон Маск PCR буюу полимеразын гинжин урвалт тестийг мөн өгсөн бөгөөд хариугаа хүлээж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард ноён Маск “Цар тахлаас илүү вирусийн айдас их хохирол учруулна гэж бодож байна” хэмээн жиргэж байжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button