ДЭЛХИЙ

Бельгид уралдааны тагтааг 1.6 сая еврогоор худалджээ

Нью Ким хэмээх хоёр настай эм тагтааг 1.6 сая еврогоор худалдаж авчээ. Курт Ван де Воуерын гэр бүл уг тагтааг тэжээдэг байсан бөгөөд эхэндээ 200 еврогоор дуудлага худалдаанд тавьсан боловч нэгэн Хятад худалдан авагч өндөр үнээр авах болсонд тэд тун гайхширсан байна.
Өмнө нь Армандо гэх аварга биет уралдааны тагтаа 1.25 сая еврогоор зарагдаж байж. Армандог “Тагтаа уралдааны Льюис Хамилтон” хэмээн, Формула-1 уралдааны дэлхийн аврагын нэрээр хочилдог юм.
Харин Нью Ким нь үндэсний дунд зайн уралдаан гэхчлэн олон тэмцээнд ялалт байгуулж байсан тагтаа аж.
БНХАУ-д тагтаа уралдаан хүчээ авч байгаа учир мөнөөх хоёр хятад худалдан авагч Нью Кимийг авах гэж их өрсөлдсөн гэнэ.
Дуудлага худалдаа болсон газрын захирал Пипа “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ рекорд эвдсэн ханш итгэмээргүй үнэ боллоо. Учир нь Нью Ки бол эм тагтаа, уг нь эр тагтааг хээлтүүлж олон дэгдээхий авах боломжтой учир эмээсээ өндөр үнэ хүрдэг”гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button