ДЭЛХИЙ

“NASA”, “SpaceX”-ийн хамтарсан төслөөр дөрвөн сансрын нисгэгч хөөрлөө

Олон Улсын Сансрын Станц рүү хүрэх зорилоготой дөрвөн сансрын нисгэгч өнөөдөр хөөрлөө. Тэд “SpaceX”-ийн Falcon 9 пуужин дээр суурилуулсан Crew Dragon хөлөгт сууж “ОУСС”-г зорисон байна. Уг нислэг нь анхны удаа хувийн компанийн хөлөг, пуужинг ашиглаж сансрын нисгэгч нар хөөрсөн гэдэг онцлогтой юм.

“SpaceX” компаний сансрын технологиуд дахин ашиглаж болдгоороо онцлог билээ. Үүний ижлээр Falcon 9, Crew Dragon хоёрыг ч мөн олон дахин ашиглагдах боломжтой юм.

Дахин ашиглагдах технологийг “SpaceX” бүтээснээр сансрын аяллын өртгийг маш ихээр бууруулж, хүн төрөлхтөнд аяллын шинэ боломжуудыг нээж өгч буй.

Хөлгийн багийг Майкл Хопкинс ахалж, түүний хамт физикч Шеннон Валкер, тэнгисийн цэргийн командлагч Виктор Гловер, Японы Сансар Судлалын Агентлагийн нисгэгч Соичи Ногүчи нар ниссэн байна. Нисгэгч нар хөлгөө “Resilience” буюу сэтгэлийн хат гэж нэрлэжээ.

Тэд Флорида муж дахь “Кеннеди” сансрын төвөөс хөөрсөн. “ОУСС”-д хүрээд зургаан сарын турш даалгавар биелүүлж тэнд байх аж.

Хэрвээ та анзаарвал сүүлийн жилүүдэд “НАСА”-гийн явуулсан төслүүд “Curiosity-Сониуч зан” “Perserverance-Цөхрөнгүй” “Resiliene-Сэтгэлийн Хат” “Insight-Соргог” гэх мэт хүний зан чанараар нэрлэгдсэн байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button